Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдрөөс эхэлж ирэх сарын 4-нийг хүртэл амрахаар болжээ. Түүнийг амралттай байх хугацаанд Нийслэлийн засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа даргын албыг түр орлон гүйцэтгэх юм байна. Э.Бат-Үүл дарга амрахаасаа өмнө ийм захирамж гарган томилжээ.
Д.Ундрах