Зуны дэлгэр цаг оргилдоо хүрч хүмүүс их хотын хөдөлгөөнөөс дайжин хээр гарч уул ус, ургамал ногоо бараадан амралт зугаалгаар явах нь элбэгшиж байна. Тэгвэл үүнтэй холбоотой саар мэдээ ч их дуулдах болж ердөө хоёрхон долоо хоногийн дотор 18 хүн автын ослоор нас барсан болохыг холбогдох албаныхан мэдээллэсэн. Ослын гол шалтгаан нь замын нөхцөл байдал дордсон, жолооч нар хурд хэтрүүсэнтэй ихэнх нь холбогдож байна. Ялангуяа Улаанбаатар-Дархан чиглэлийн зам онхил донхил нүхээр дүүрч жолооч нар машинаа эвдэж, аваар осол их гарах болсон билээ. Тиймээс хөдөө орон нутгийн зам дээр ажиллаж байгаа Замын цагдаагийн алба хаагчид дуудлага ачааллаа дийлэхгүй ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллэсэн.
Тэгвэл хөдөө орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй цагдаа нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөл хөдөлгөөн ихтэй осол аваар гарч буй зам дээр бусдын аюулгүй байдлын төлөө гэх нэрийн дор арилжаа наймаа хөхиүлж байгааг эх сурвалж баримттайгаар мэдээллэсэн юм. Тодруулбал Улаанбаатараас 70 орчим км зайтай Баянчандмань сумын замын цагдаагийн пост дээр алба хаагчид зорчиж буй бүх тээврийн хэрэгслийг зогсоож, бичиг баримт машины бүрэн бүтэн байдлыг нарийн шалгаж байхтай хэсэг иргэд таарч зохицуулагчийн дохиогоор замаа чөлөөлөн шаардлагын дагуу шалгуулсан байна. Гэтэл нарийн шалгалтын зорилго нь үнэхээр жолооч нарын аюулгүй байдлын төлөө байв уу? гэсэн асуултыг дагуулсан явдал болжээ. Тус пост дээр үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн ажилтан “таны тээврийн хэрэгсэлд ослын гурвалжин байхгүй байна. Постны хажуугийн дэлгүүрээс орж худалдаж ав” гэж шаардсан байна.
Үүнд эгдүүцсэн иргэд ихэд дургүйцлээ илэрхийлж “Цагдаа хүн хуулийн дагуу шаардлага тавьж болно гэхдээ тэрийг тэндээс худалдаж ав гэсэн шаардлага байх ёсгүй” гэж нэлээд ширүүн маргалдав. Бухимдсан зарим иргэд “Таны машины ард талд ослын гурвалжин байна уу? Бидэнд харуулчих” гэсэнд “Байгаа гэхдээ та нарын шаардсаар харуулахгүй” гэж алба хаагч хариулсан байна. Гэтэл “Та хууль сахиулагч юм бол хуулийг ингэж биелүүлдэг юм” гээд бидэнд үлгэр жишээ үзүүлэхээс юунд ингэж татгалзаад байгаа юм бэ? гэж асуусанд хариулт хэлж чадаагүй байна. Хэрвээ цагдаагийн машинд нь ослын тэмдэг байсан бол зовох зүйлгүй үзүүлнэ. Гэтэл ингэж их ичиж зовж байгаа нь туйлын хачирхалтай гэдгийг иргэд хоорондоо ярилцав. Нэлээд эвгүй байдалд орсон цагдаагийн алба хаагч ослын гурвалжин худалдаж ав гэсэн шаардлагаасаа буцаж “бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөн орсон” гэдэг үндэсллээр хэсэг иргэдийг торгоод явуулжээ. Хэл ам хийж тавьж буй шаардлага нь зүй бус болохыг сануулсан хэсэг иргэд ийнхүү шахааны найманд оролгүй торгуулаад явсан бол тэдний урдуур хэд хэдэн жолооч нар алба хаагчийн шаардлагын дагуу постны хажуугийн дэлгүүрээс ослын гурвалжин худалдаж авчээ.
Зорчигч жолооч нарт зориулсан үйлчилгээний ганц ч цэг, ядаж нэг ТҮЦ ч харагдахгүй зэлүүд газар ослын гурвалжин, галын хор зардаг дэлгүүр ажиллаж байдаг нь туйлын хачирхалтай. Энэ дэлгүүр хэн гэгч алба хаагчтай ямар гэгч эрх ашгаар холбогдов гэж аргагүй эрхэнд хардахад хүргэж байгаад холбогдох хүмүүс анхаарах буй за.

Сэтгэгдэл (36)