Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр 69 дахь Их аварга Хакүхо 70 дахь аварга Харүмафүжитэй /10-5/ барилдаж, давснаар 13 ялалттай башёд түрүүллээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү 30 дахь түрүүгээ хүртсэн бөгөөд одоо түүний өмнө домогт аварга Тайхо 32 , Чиёнофүжи 31 түрүүгээр бичигдэж байна. Сүмо сонирхогчид түүнийг энэ эрчээрээ явбал тун удахгүй дээд амжилт тогтооно хэмээж байгаа юм.
Харин их аварга Харүмафүжи сүүлийн өдөр өвдөг их аварга Хакүход шороодсноор таван унаатай тэмцээнийг дуусгасан бол отгон их аварга Какирюү озеки Кисеносатог давж, мөн 10 даваатай тэмцээнийг дуусгалаа.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)