Шинэчлэлийн Засгийн газар Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг Улаанбаатартай холбох авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж Хөвсгөл аймагт энэ сарын 28-нд хуралдахаар тов тогтоод байсан билээ. Тэгвэл энэ нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлийг дагуулж цахим ертөнцийн жиргээний бай болсон. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байхад сайд дарга нар хөвсгөлд очиж амрах гэж байгаа нь олон хүнд таалагдаагүй. Тиймээс л хэтэрхий хэлбэр хөөсөн, амралт зугаалгийн шинжтэй энэхүү хурлыг эсэргүүцэх иргэд олон байсан. Ингээд арга буюу Засгийн газар ард иргэдийн энэхүү шүүмжлэлээс эмээж энэ сарын 28-нд Хөвсгөл аймагт хуралдах байсан хурлаа цуцалсан байна. Өмнө нь С.Батболдын Засгийн газар говьд хуралдаж цөлжилтийн асуудлыг дэлхий нийтийн анхааралд хүргэж байсан. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар Хөвсгөл далайн эрэг дээр чухам ямар асуудал хэлэлцэх гэж байсан нь бүрхэг хэвээр үлдэв.
Сэтгэгдэл (1)