Энэ жил Хангай, Говийн, Зүүн, Баруун гэсэн бүсүүдийн даншиг наадам нижгэр болж өнгөрлөө. Эдгэрэээс хамгийн дуулиантай нь Галданбошигт хааны мэндэлсний 370 жилийн нэрэмжит баруун бүсийн даншиг наадам болов. Учир нь энэ наадамд хамгийн олон хүлэг шандас сорив. Бас Дархан аварга А.Сүхбат, Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр гэсэн гурван аварга барилдсан нь анхаарал татсан юм.
Уг наадмын үеэр МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэгэн буян үйлдсэн нь наадамчдын сэтгэлд ихэд нийцжээ. Учир нь хязаалангийн наадамд морь унахаар Говь-Алтай аймгийн Халиун сумаас ирсэн хүүхэд машинаасаа хоцорчээ. Говь-Алтайн хүү машинаасаа хоцорч уйлж байхтай УИХ-ын гишүүн С.Бямбацогт таарч өөрийн машинаараа морины гарааны газар хүргэж өгчээ. Тэгэхдээ уг хүүхдийг очтол хязааланг гаргалгүй түр хүлээлгэн үрээнд нь мордуулсан гэнэ.
Сонирхолтой нь С.Бямбацогтын хүргэж өгсөн хүү хязаалан үрээгээ айргын гуравт уралдуулсан байна. Ингэж МАН-ын бүлгийн дарга Говь-Алтай аймгийн Халиун сумын хүүд мартагдашгүй тус хүргэж ахан дүүс болцгоожээ.

Сэтгэгдэл (10)