"Х.Тэмүүжин сайдын нялх амраг" гэгдэж хэвлэлээр нэг шуугиулсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох юм. Өнгөрсөн удаад Г.Сарангэрэлийг батлан даалтад гаргасан ч шүүх бүрэлдэхүүн 461 дүгээр хорих ангид үргэжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн билээ. Мөн шүүгдэгч Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар хэргийг шүүж буй шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлтээ хоёр дахь удаагаа гаргасан байна. Тиймээс энэ удаагийн шүүх хуралд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Сонирхуулахад, шүүх хурал болохоос дөрвөн өдрийн өмнө буюу энэ сарын 24-нд Г.Сарангэрэл амиа хорлохыг завдсан байна. Учир нь тэрбээр айлын өргөмөл охин гэдгээ мэддэгүй байсан аж. Гэтэл түүний мөрдөн байцаагч энэ талаар ам нээснээр тэрбээр амиа хорлохыг завджээ.
Мөрдөн байцаагч хувь хүний нууцыг задруулж, аавынх нь Г.Сарангэрэлийг өргөмөл гэдгийг нь өөрт нь битгий хэлээрэй гэсэн гуйлтыг үл биелүүлсэнд шүүгдэгчийн өмгөөлөгч ч гомдолтой байгаа юм байна.

Д.Дуулим
Сэтгэгдэл (20)