Хятадын Жижиан мужийн Шинмейжоу тосгоны гол үдшийн цагаар цусан улаан өнгөтэй болж хувирдаг талаар нутгийн оршин суугчид ярьдаг. Урьд өмнө нь ийм хачирхалтай зүйл болж байгаагүй юм. Эндхийн аж үйлдвэрийн хог хаягдлыг байгаль хамгаалагчид бололцооныхоо хэрээр цэвэрлэсэн байна. Харин ухамсаргүй хүмүүс голд архи, ундааны шилээ хаядаг ажээ. Голын ус ямар учир улаан харагдах болсоныг судлахаар Венжоугийн хүрээлэн буй орчныг хамгаалах товчооноос дээж авчээ. Ингэхэд ямар нэгэн химийн бодис асгарсан шинж тэмдэг илрээгүй байна. Эрдэмтэд энэ үзэгдлийг хүний буруутай ажиллагаанаас үүдэлтэй гэж шууд холбон тайлбарлав.