Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 13:00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай эхэлсэн юм. Учир нь шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас хуульд заасны дагуу ийн хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд тэднийг эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар буруутгасан билээ.
Харин дөнгөж саяхан шүүх хурлын шийдвэр гарч шүүхээс Г.Сарангэрэл нарыг хар тамхи хэрэглэсэн хадгалсан хэрэгт буруутгасан тогтоол гаргалаа. Улмаар Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноож, хэрэгт холбогдсон н.Гэрэлд 1.8 жил, н.Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноон тэнсэн харгалзсан юм. Харин н.Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлуулав. Түүнчлэн, тэдэнд хар тамхи борлуулсан н.Халиунд долоон жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Юутай ч шүүх хурлын дараа Г. Батбаяр өмгөөлөгчтэй холбогдож шүүхийн шийдвэрийн талаар тодруулахад "Маш их гомдолтой байна. Бид хууль ёсны хугацаандаа давж заалдана. Г.Сарангэрэлийн хувьд сэтгэл санааны маш хүнд байдалд байгаа" гэсэн юм.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (13)