Хүнсний захуудад өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногоос өссөн байна. Тодруулбал, мах, гурил, будааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 100-500 төгрөгөөр нэмэгджээ. “Хүчит шонхор” худалдааны төв дээр үхрийн цул мах 8300-8500, адууны цул мах 5500-6000, Ястай 5000-5500, хонины цул мах 7000-7500, ямааны цул мах 7200-7400 төгрөгөөр зарагдаж байгаа аж. Махны үнэ өмнөх долоо хоногийн дунджаас 100-300 төгрөгөөр нэмэгджээ.
Д.Дуулим