Хүн төрөлхтөнд чимээгүй тахлын аюул дагуулаад байгаа таргалалттай тэмцэхэд анагаах ухааны салбарынхан онцгой анхааран ажиллах бослон. Таргалалтаас үүдэж янз бүрийн өвчин тэрдундаа чихрийн шижин, зүрх судасны эмгэг үүсэх үндсэн шалтгаан болоод зогсохгүй хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэцийн асуудалд ч ноцтой үр дагавар авчирч байгааг эрдэмтэд онцлох болсон. Тэгвэл таргалалт вирусын халдвартай байж болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал эрдэмтэд хүний биеийн гэдэснээс бактерриофаг буюу нянгаар халдварласан вирусийг олж илрүүлсэн байна. Энэ вирус нь дэлхийн нийт хүн амын тал хувьд нь халдаж таргалалт, чихрийн шижин өвчний тархацыг хурдасгаж байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)