Далайд цөмийн зэвсэг туршихгүй гэсэн гэрээг Оросын тал зөрчиж байна гэж Америкчууд буруутгаж байна. Хүйтэн дайны үед буюу 1987 онд дунд тусгалын пуужин туршихгүй байхаар талууд тохиролцжээ. Гэтэл Украины зөрчилтэй холбоотойгоор пуужин туршиж байна гэж Америкийн албаны хүн мэдэгдсэн ажээ. Нью-Йорк Таймс сонинд нийтэлсэнээр Оросууд 2008 оны эхээр тэнгисийн усанд пуужин туршсан гэнэ. Украины салан тусгаарлагчдыг Оросууд зэвсгээр дэмждэг хэмээн буруутгадаг ч энэ мэдэгдлийг үгүйсгэсээр ирсэн. Украины дайн эхэлсэнээс хойш 200 мянган хүн орон гэрээсээ дүрвээд байгаа ажээ. Орос, Украины хилийн ойролцоо Малайзын МН17 онгоц пуужинд оногдож сөнөсний дараа Барууны орнууд нэмэлт хориг арга хэмжээ авахаар болжээ.
Сэтгэгдэл (1)