СХД-ийн хоёрдугаар хороо ГССҮТ-д хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчсөнтэй холбоотой иргэн ирж хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгалтын ажиллагааг явуулахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 35 настай эмэгтэй М гэгч нь БОСА ХОЛДИНГ-ийн салбар "Боса кетринг" ХХК-ийн талх баригч дээр ажиллаж байгаад баруун гарын тохой хэсгээрээ гараа тасдан эмчлүүлж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)