Хятадын Дотоодын аюулгүй байдлын албаны дарга асан Жоу Ёнкангийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр шалгаж эхэлжээ. Хэргийг шүүн таслах, ял оноох, байцаах зэрэг бүхий л шатанд нөлөөтэй байсан тэрээр 14 тэрбум долларын хөрөнгөтэй нэгэн юм. Түүнийг авилгалын хэрэгт татагдсан улс төр, бизнесийн салбарын томчуудтай холбоотой гэж сэжиглэж байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар асар их эрх мэдэлтэй Жоу дарга хэдэн сар олны нүдэнд харагдаагүй байна. Тэрээр нийгмийг аюулаас хамгаалах яамыг толгойлж байхдаа Улс төрийн товчооны нөлөө бүхий хүнд тооцогдож байсан ажээ. Жоу 2012 онд Ши Жин Пинийг албан тушаалаа өгөхөд тэтгэвэртээ гарсан юм.
1980-аад онд Мао Зе Дун удирдагчийн эхнэрийн холбогдсон “Дээрэмчин дөрөв”-ийн хэргээс хойш авилгалын хэрэгт холбогдсон Хятадын хамгийн өндөр албан тушаалтан Жоу дарга болж байна.