Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх 2014 оны долоодугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци /Миреко/-ийн Ерөнхийлөгч Квон Хёк Ин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Миреко хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулсан юм. Энэ Санамж бичгийн хүрээнд 2014-2015 онд хамтран ажиллах төлөвлөгөө болон хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.
Уул уурхайн салбар, ашигт малтмал олборлолтоос үүдэн гарч байгаа байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллаж бодит үр дүн гаргана гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр туршлагатай БНСУ-аас суралцах, харилцаа, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх нь чухал байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх хэлээд улсын байцаагчдыг сургаж, олон улсын хурал, зөвлөгөөнд хамруулж байгаад талархав.
БНСУ-ын уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци нь дэлхийн 24 улстай хамтран ажилладаг юм байна.