Исламын бүлэглэлийн эсрэг тэмцэхээр бөмбөг дэлбэлэх гэж явсан Ливийн байлдааны онгоц Бенгазид осолджээ. Ливийн агаарын хүчний харьяанд байдаг MiG-23 онгоц техникийн саатлаас болж сүйрсэн хэмээн цэргийн эх сурвалж мэдээлэв. Энэ хооронд армийн дайчид болон шашингүй үзэлт цэргүүд мөргөлдсөөр байна. Бенгази хотын эрүүл мэндийн төвийн мэдээлсэнээр шөнөжингөө үргэлжилсэн мөргөлдөөний уршгаар 30 орчим хүн амиа алджээ. Өнгөрсөн долдугаар сарын 13-нд нисэх онгоцны буудалд гарсан халдлагаас хойш Исламын дайчид хүчээ авч эхэлсэн байна.