Энэтхэгийн шүүх 2004 онд Тамил Наду мужийн сургуульд гал тавьж, 94 хүүхдийг амьдаар нь шатаасан хэрэгт 10 хүнийг буруутгажээ. Яллагдсан хүмүүсийн дотор Кумбаконам сургуулийн захирал, эзэн хүртэл байгаа ажээ. Хэрэг гарах үед хүүхдүүдийн хооллодог гал тогоонд гал авалцаж, сүрлэн барилга нь дээвэр хүртлээ шатсан байна. Тухайн үед ангидаа гацсан 8-10 насны 200 орчим хүүхдийг аварсан юм. Харамсалтай нь 94 хүүхэд хорвоог орхисон байна. 900 гаруй сурагчтай уг жижиг сургууль нь орон сууцны барилгын дунд хавчигдмал гудамжинд байрладаг учир гал сөнөөгчид саатаж очжээ. Энэ эмгэнэлт явдал нийтийн барилгуудын аюулгүй байдалд анхаарах хэрэгтэйг сануулсан юм.