Аргентин 13 тэрбум ам.долларын бондын хүүгээ хугацаанд нь барагдуулж чадахааргүй болжээ. Учир нь АНУ-ын шүүхээс тус улсыг 13 жилийн өмнө эргэн төлж чадаагүй 13 тэрбум ам.долларын бондын нөхөн төлбөрөө эргүүлэн өгөхийг шаардсан юм.
Үүнтэй холбоотойгоор Аргентины Засгийн газар болон "Hedge" сангийн төлөөлөл хэлэлцээрийн ширээний ард суусан ч тохиролцоонд хүрч чадаагүй байна. Ингэснээр бусад 29 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бонд эзэмшигчид Аргентины Засгийн газраас бондын төлбөрөө нэхэмжлэх эрсдэл үүсчээ. Тиймээс Аргентины сангийн яамны төлөөлөгчид Америкийн талтай Нью-Йорк хотод дахин хуралдахаар болсон байна.

Сэтгэгдэл (5)