Австралийн 25 настай модель Робин Лаули Сиднейн боомтоос долоо дахин их талбайд нүүрсний уурхай ажиллуулах гэж байгааг эсэргүүцэж нүцгэллээ. Тэрээр цээж нүцгэн биен дээрээ “Нүүрсний уурхайг зогсоо” гэж уруулын будгаар бичжээ. Нүүрсний уурхай нь үзэсгэлэнт Шүрэн арлын эко системд муугаар нөлөөлнө гэж байгаль хамгаалагчид шүүмжилж байна. Австралийн байгаль орчны сайд Грег Хант өнгөрсөн даваа гаригт 16,5 сая долларын төслийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Чермонтын ойролцоох уурхай нь жилдээ 60 сая тонн ашигт малтмал үйлдвэрлэх ажээ.
Сэтгэгдэл (1)