Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу иргэдэд газар өмчлүүлэх ажил өнөөдөр эхэлнэ. Эхний ээлжинд таван байршилд 14954 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх болж байна. Ингэхдээ хүртээмжийг бодож иргэнд 0.05 га газар өмчлүүлнэ.
Байршлын тухайд, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд
Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд
Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд
Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэхээр болоод байна.
Газар өмчлөх хүсэлтийг иргэдээс цахимаар авна. Тиймээс та Нийслэлийн Өмчийн харилцааны газрын http://www.umch.ub.gov.mn/alert.html гэсэн хаягаар орж газар өмчлөх хүсэлтээ илгээн, бүртгүүлэх юм.