Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын дөрвөн хүнийг АТГ-аас энэ
сарын 29-ний шөнө баривчлан, Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулсан
байгаа. УИХ-ын экс гишүүн, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нь Шинэчлэлийн
Засгийн газраас сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг
өнгөрсөн жил хариуцаж ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө идсэн гэж АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэгвэл түүнийг саатуулсаны дараахан Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөхөө илтэд өмөөрсөн мэдэгдлийг хийгээд авсан.
Ийн хуулийн байгууллагын эсрэг мэдэгдэл хийгээд байсан Ерөнхий сайдыг өчигдөр Төв аймгийн хорих ангийг зорьсон талаарх шум гадуур нэлээн тархлаа. Тэгвэл үүнийг "Өнөөдөр" сониныхон ч баталж Ерөнхий сайдыг Төв аймгийн хорих ангид Л.Гансүхтэй уулзахаар очсон талаар өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.
Ийн олон зүйлийн анхдагч болоод буй Н.Алтанхуяг сайд хориход зөвлөхөө эргэхээр очсон анхны Ерөнхий сайд ч болов бололтой.

Д.Дуулим
Сэтгэгдэл (19)