Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулагдаад байгаа
Л.Гансүхтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр уулзах хүсэлтийг
долдугаар сарын 31-ний өдрийн 09.00-11.00 Авлигатай тэмцэх газарт
тавьжээ.
Харин тус газраас сэжигтэн цагдан хоригдож байгаа
тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг уулзуулах боломжгүй, мөрдөн
байцаалтын дараа өмгөөлөгч, эсвэл мөрдөн байцаагчийн хамтаар уулзаж
болно гэсэн хариуг өгчээ.
Гэтэл өчигдөр буюу долдугаар сарын
31-ний пүрэв гарагт Ерөнхий сайд Төв аймгийн урьдчилан хориход Хууль
зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулан очиж, хорих ангийн даргын өрөөнд сэжигтэн
Л.Гансүхтэй биечлэн уулзжээ. Түүний энэ үйлдэл нь Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль
болон хэд, хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл боллоо АТГ-аас
мэдэгдлээ. Мөн албан тушаалаа ашиглаж, уулзаж хууль зөрчиж байгаа нь зүй бус гэдгийг ч албанынхан хэллээ.
АТГ-аас Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг баривчлах шийдвэр гаргасан үндэслэлээ Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд нүүрсийг бага үнээр худалдан авч, өндөр үнээр иргэдэд худалдсан. Ингэхдээ “Нүүрс” хөтөлбөр дээр ашиггүй ажиллаж байгаа гэж төөрөгдүүлсэн. Энэ бүхэн нь батлагдсан хэмээн буруутгаж байгаагаа онцоллоо.
Улмаар энэ асуудлын хүрээнд Ерөнхий сайдыг дуудаж зарим зүйлийг тодруулж магадгүй аж. Юутай ч мөрдөн байцаалтын дараа холбогдох
өмгөөлөгч болон мөрдөн байцаагчийн хамт уулзах боломжтой гэдэг хариу
өгсөөр байтал юуны тулд ийнхүү яаран сандран, хууль зөрчин байж яаран уулзах болсон нь хүмүүсийн сонирхолыг татаж байна.
Энэхүү хууль бус уулзалтын талаар Авлигатай тэмцэх
газраас мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд
"...мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрийн туслахаараа ажиллаж Н.Даваахүү, Ш.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин З.Мөнгөнтуяа, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Н.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Төмөрбаатар нартай хамтран "Нүүрс" гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн өмчит компани олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан" хэмээн дурьдсан байна.
Бид АТГ-ын мэдэгдлийг бүрэн эхээр нь удахгүй хүргэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (34)