СТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан "Итгэлийн танхим 2" төсөл ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн хүлээлгийн танхимд хэрэгжиж дууслаа.
Тэд Монголын улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан "Итгэлийн танхим"-аа өнөөдөр хүлээлгэн өгсөн бөгөөд нээлтийн ёслолд энэхүү сайн үйлсэд нэгдсэн хүмүүс оролцож бие биедээ баяр хүргэсэн юм.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн 225 м2 талбай бүхий хүлээлгийн танхимыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд 35 аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүс оролцож, нийт 78.5 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийжээ.
Сонирхуулахад "Итгэлийн танхим" төсөл өнгөрсөн жил УНТЭ-ийн ЯТТ-ийн хүлээлгийн танхимыг засч тохижуулах ажлаас эхэлсэн билээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)