Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж байгааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр мэдэгдлээ.
Шалгагдаж байгаа хүмүүс дотор Эдийн засгийн хөгжлийн яамын удирдах албан тушаалтнууд ч багтжээ.
Н.Мөнхбатыг өнгөрсөн жилээс шалгаж байгаа гэх мэдээлэл байсан. Гэвч тэрбээр хэдхэн хоногийн өмнө тэрбээр намайг сэжигтнээр татаж байцаасан зүйл байхгүй гэж мэдээлж байсан юм.
Эдгээр албан тушаалтнууд Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд "Халзан бүргэдэй Солонготын даваа"-ны 100км авто замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байж байхад уг газарт шинээр зам тавих гэж буй ойлголтыг Засгийн газарт төрүүлж, Засгийн газрын тогтоол оруулж батлуулсан аж. Ингээд 45.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монройд" гэдэг компанид шууд шилжүүлж өгчээ.
Мөн Замын Үүдийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх боомтын цогцолборт 8.7 километр хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан байгаа юм. Уг үнэлгээгээр 20 тэрбум төгрөний ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсээр байтал Засгийн газраар дээрх тогтоолтой давхар оруулж 20 тэрбумын ажлыг 33 тэрбумаар хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг шилжүүлж олгосоныг АТГ-аас мэдээллээ. Эдгээр нь хууль тогтоомжинд нийцэхгүй, сэжиг бүхийн үйлдэл байсан учир энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (13)