Улаанбаатар хотын иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэх ажил өчигдрөөс эхэлсэн билээ. Ингэхдээ эхний таван байршилд цахимаар бүртгэл явуулж байгаа бөгөөд бүртгэл эхлээд хоёр дахь хоног дээрээ явж байна.
Бүртгэл umch.ub.gov.mn сайтаар явагдаж байгаа ч тус сайтад хандсан ихэнхи иргэд бүртгүүлж чадахгүй байгаа юм. Тухайлбал сайтын “Цахим бүртгэл” хэсэг рүү орох гэхэд маш удаан уншиж байгаад алдаа заах жишээтэй. Мөн удаа дараагийн оролдлогоор орж байгаа ч ямар нэгэн байдлаар гацалттай байгаа нь иргэдийг бухимдуулсаар байна.
Магадгүй, газар өмчлөх хүсэлтэй иргэд бүртгэлээ хийх гээд хэт ачаалал өгсөн байж болох юм. Гэхдээ албаныхан энэ их ачааллыг урьдчилан тооцоолж арга хэмжээ авах ёстой байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Аргаа барсан иргэд шөнө орой л бүртгүүлэхээс хэмээн ярьж байгаа юм.
Мөн иргэдийг бухимдуулаад байгаа нэг зүйл та өмнө нь гэр бүлийн зориулалтаар газар эзэмшиж байсан юм байна гэх анхааруулга. Тэгвэл албаныхан энэ талаар ард иргэдэд дэлгэрэнгүй тайлбар хийж, аль болох газраа авах боломжийг нь бүрдүүлж өгөхийг зохион байгуулах хэрэгтэй байсан. Гэвч олон жилийн өмнө эцэг эх нь газраа барьцаалж, банкнаас зээл авахдаа гэр бүлийнхээ бүх хүнийг хамтран эзэмшигч болгосон зэрэг ээжийнхээ, аавынхаа газрыг ямар нэг байдлаар хамтран эзэмшигч гээд бүртгүүлчихсэн иргэд хохирч байгаа юм. Учир нь тэд өөрсдийн гэсэн газрыг өмчилж, газартай болж амжаагүй зөвхөн эцэг, эхийн газарт хамтран эзэмшигч болж явсаныхаа төлөө өдгөө газраа авч чадахгүйд хүрээд байгаа юм. Тэгвэл ийм байдалд хүрсэн иргэд хэрхэх ёстой зэрэг тайлбарыг албаныхан хийх хэрэгтэй болоод байна. Тэгэхгүй бол нэг айлаас нэг ч хүн газраа авч чадахгүйд хүрээд байгаа юм.
Тухайлбал, таван жилийн өмнө эцэг эхтэйгээ амьдарч байсан хүүхдийн эцэг, эх хашааныхаа газрыг барьцаалж зээл авахдаа гэр бүлийнхээ бүх гишүүдийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Гэвч өнөөх хүүхдүүд нь таван жилийн дараа тусдаа гэр бүлтэй болж амьдрал зохиож гарчихаад өөрийн гэсэн газартай болох гэтэл тухайн үед банкнаас шаардаж байсан хамтран эзэмшигч гэх зүйл саад болж газраа авч чадахгүйд хүрч байна.
Энэ бүхнийг албаныхан хийгээд зохион байгуулагчид яаралтай зохицуулж, ийм байдалд хүрч гэр бүлээрээ үнэгүй газартаа бүртгүүлж чадахгүй байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэй байгаа юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)