Найзын маань аав, ээж хоёр хорь гаруй настай охиноо “Чиний насны охид олон зуун тэрбум төгрөг олоод амьдарч байхад чи сарын 500.000 төгрөгийн цалинтай ажил олж чадахгүй” гэж загнасан хэмээн хуучлав. Олон айлд ийм яриа болсон байж болох юм. Эсвэл олон айл энэ тухай ярьж “яаж ийм жаахан охиноороо луйвар хийлгэхэд оролцуулдаг байнаа” гэж шогширцгоож байж мэднэ.
Энэ яриа бол Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ба түүний бага охин А.Саранзаяагийн тухай юм. Сүүлийн үед А.Саранзаяа гэж олон тэрбум төгрөгт холбогдсон нэгэн шинэ “од” төрлөө. Тэрээр дөнгөж хорь гарч яваа охин юм.
АТГ-ынхны эх сурвалж, хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол А.Саранзаяа нь авилгалын хоёр том хэрэгт холбогдчихоод байгаа бололтой. Нэг нь “Цэвэр агаар сан”-гийн 2.2 тэрбум төгрөг, нөгөөх нь “Нүүрс” хөтөлбөрийн 3.6 тэрбум төгрөг. Үйл явдлыг тодорхой болгохын тулд асуудлыг эхнээс нь хөөе.
Н.Алтанхуяг Шадар сайдаар ажиллаж байхдаа өөрийн харъяа агентлаг болох Стандарт хэмжил зүйн газрын даргыг дуулиантайгаар чөлөөлж өөрийн найз Г.Энхтайванг томилжээ. Г.Энхтайтан нь Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг ажилд авсан байдаг. Энэ ажлынхаа өмнө юм уу хойно А.Саранзаяа нь Сангийн яамны төлбөр тооцооны мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Цэвэр агаар сан”-гийн хуурамч төлбөр тооцоог мэддэг, оролцдог байсан талаар хэвлэлүүд баахан шуугисан. Энэхүү “Цэвэр агаар сан”-гийнхан улсад 2.2 тэрбум төгрөг учруулсан хэмээн удирдлагууд нь ял сонссон. Ганцхан А.Саранзаяа даргын хүүхэд учраас тунаад үлдсэн. Шалтгаан нь “нялх хүүхэдтэй”. Асуудлыг тусд нь шалгахаар хойшлуулсан юм уу, эсвэл Н.Алтанхуяг охиноо сугалаад үлдсэн юм уу тэгсхийгээд намжсан.
Ингэж байтал өнгөрсөн долоо хоногт дахин хэрэг мандлаа. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас цагдан хорьсон. Гэтэл Ерөнхий сайд Төв аймгийн хориход Хууль зүйн сайдаа дагуулж очоод зөвлөхтэйгээ хууль зөрчин уулзсан нь тодорхой болсон. Энэ үйл явдлын дараа АТГ мэдэгдэл гаргахаа мартсангүй. Уг мэдэгдэлд “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн бичсэн байна.
Эндээс дүгнэж үзвэл өнөөх А.Саранзаяа Л.Гансүхтэй нийлэн хувийн аж ахуйн нэгж байгуулан иргэдийг шулж, улсыг өрөнд оруулжээ. Тийм учраас Н.Алтанхуяг яаран сандран Л.Гансүхтэй хууль зөрчин уулзжээ. Олон нийтийн ярьж байгаагаар “хэл амаа нийлүүлэн үгсэх” гэж уулзсан байх магадлалтай. Өөрөөр хэлбэл Л.Гансүхэд хайртайдаа уулзах гээгүй “охиныг минь бодоорой” гэж уулзсан байх үндэслэлтэй.
Мөн уг асуудалд холбогдуулан одоогийн байдлаар Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, М.Тулга нарыг цагдан хорьсон гэж мэдээлэх болсон. Ерөнхий сайдын танхи охин бас л мултраад үлдсэн. Шалтгаан нь “нялх хүүхэдтэй” гэж хэлэх магадлалтай.
Бас нэг зүйлийг онцлоход “Цэвэр агаар сан” нь тухайн үедээ БОНХЯ-ны хяналттайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Байгаль орчны сайдаар Л.Гансүх ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Л.Гансүх, А.Саранзаяа нар эртний хамтрагчид ажээ. Тэгээд дараа нь “ганзага нийлдэг” болохоороо “Нүүрс” хөтөлбөрт аж ахуйн нэгж байгуулан оролцсон бололтой.
Ийнхүү учир нь үл тайлагдах, ээдрээтэй асуудлууд хөвөрч байна. Ийм том хэргүүдэд Ерөнхий сайдын хорь дөнгөж гарсан охин холбогдоод байгаа нь хачирхалтай.

24tsag.mn
Сэтгэгдэл (1201)