"Гал үндэстэн" холбооны тэмцэгч С.Дашцэрэнгийн бие маш хүнд байгаа аж. Тэрбээр Хавдарын эмнэлэгт хэвтэж байгаа аж. Тэгвэл түүнийг хянагч нар нь хатуу шаардлага тавьж, шахалтанд оруулж байгаа гэнэ. Энэ талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Хавдрын
эмнэлэг дээр эмчлүүлж байгаа С.Дашцэрэнд хууль маш хатуу үйлчилж байна.
Гал үндэстэн холбооны гишүүн С.Дашцэрэн хүнд хагалгаанд орсон ба хянагч
нар нь иргэний байгууллагууд ирэх юм бол эмчилгээг чинь зогсооно гэж
сүрдүүлсэн байх юм" гэв.
С.Дашцэрэн нь "Урт нэртэй" хуулийг хэрэгжүүлэхийг шаардан төрийн тусгай хамгаалалттай бүсэд жагсаал зохион байгуулсан гэгдэж Ц.Мөнхбаяр нартай яллуулсан юм. Түүний хувьд шүүхээс 2 жилийн ял оноожээ.
С.Дашцэрэн нь "Урт нэртэй" хуулийг хэрэгжүүлэхийг шаардан төрийн тусгай хамгаалалттай бүсэд жагсаал зохион байгуулсан гэгдэж Ц.Мөнхбаяр нартай яллуулсан юм. Түүний хувьд шүүхээс 2 жилийн ял оноожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)