СХД-ийн 3 хороо Толгойтын гудамж, Чингис Соосэ их сургуулийн урд замд амины “Toyota Carina” автомашины жолооч М нь жолооч Д-тэй амины “Hyundai Sonata-2” автомашинтай мөргөлдөж жолооч СХД-ийн 24-р хороонд оршин суух 31 настай эрэгтэй Д нарын 2 хүн гэмтсэн байна. Улмаар шалгалтын ажиллагааг явуулахад М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Мөн БЗД-ийн 1-р хороо Их тойруу, Сансарын Петровис ШТС-н хойд замд амины “Volvo-S60” автомашины жолооч Б гэгч нь явган зорчигч БЗД-ийн 5-р хороонд оршин суух 23 настай эрэгтэй Л-г мөргөж гэмтээсэн байна. Тухайлбал, жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аж.
Д.Ундрах
Сэтгэгдэл (61)