Харин иргэн, байгууллагын худалдах гэж буй таримал ойн талбай нь 05 га-гаас багагүй, үр ба тарьц, суулгацаар ойжуулалт хийснээс хойш 5-аас дээш жил арчилж ургуулсан, 8 ба түүнээс дээш настай байх зэрэг шалгууртай. Ойт хээрийн бүсэд 0.5 га-д 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-гаас багагүй ширхэг мод тарьсан байж та худалдах боломжтой болох юм. Үнийн хувьд 1 га таримал ойг 1 сая төгрөгөөр үнэлжээ. Гэхдээ модны төрөл, тоо болон ямар бүсэд тарьснаас шалтгаалан үнийн хэлбэлзэл өөр өөр байна. Өөрөөр хэлбэл, модны төрөл, тоогоор ангилж итгэлцүүрийн үнэ гаргасан байна. Тухайлбал, жодоо, тоорой, жигд, сухай зэрэг үнэт үйлдвэрийн модны 1-га дахь таримлыг 1.5 сая, бут сөөгийг 900 000 төгрөгөөр төр худалдаж авах юм. Худалдах таримал ойн 0.5 га дахь модны хамгийн бага тоо нь 300 ширхэг байх бөгөөд үүнээс олон болох тусам худалдах үнэ нь өсөхөөр журамд заажээ.
24tsag.mn