Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас хүнсний стандартын шаардлагагүй хангаагүй учраас Москва хот дахь McDonald"s сүлжээ рестораны дөрвөн салбарыг түр хугацаагаар хаажээ. Эдгээр салбарууд нь эрүүл ахуйн хуулийг зөрчсөн гэж албаныхан мэдээлэв. Тус улсын эрх баригчид Европ, АНУ-аас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Үүнээс гадна барууны сүлжээ ресторануудыг ээлж дараалан шалгаж, хааж эхэлжээ. Үүнээс өмнө Гүрж дарс, Украин Бяслаг, Польш алим импортлохыг хориглосон нь дипломат харилцаанд сөргөөр нөлөөлсөн юм.
Сэтгэгдэл (9)