Манай улс жилд 600 мянган метр куб хөнгөн бетоны хэрэгцээтэй. Энэ хэрэгцээг “Дорнын цас”, “Мак” компани, хөнгөн бетоны үйлдвэрүүд хангаж эхэлжээ. Одоогоор манай улс 30 орчим барилгын материалыг дотооддоо бүрэн үйлдвэрлэж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан онцолсон байна. “Дорнын цас” компани дотоодын хөнгөн бетоны зах зээлийн 30 хувийг хангах боломжтой үйлдвэрийг барьж ашиглалтад оруулжээ.