Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар барьсан 17 цэцэрлэгийг ирэх есдүгээр сар гэхэд нээхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар цэцэрлэгүүдийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Цэцэрлэг тус бүр 100-200 хүүхдийн багтаамжтай. Өөрөөр хэлбэл 3000 гаруй хүүхэд шинэ цэцэрлэгт хамрагдах боломжтой юм.