Хятадын эрх баригчид Японы автомашин үйлдвэрлэгч 12 компанийг үнийг дур мэдэн тогтоосон гэдэг үндэслэлээр нийт 1,24 тэрбум юань буюу 202 сая доллараар торгохоор болжээ. Тус улсын монополийг зохицуулах хорооноос эдгээр компаниуд өрсөлдөөнийг бууруулж байгааг нотолсон ажээ. Торгуулсан компаниудын дотор Японы Sumitomo Electric, Mitsubishi Electric пүүсүүд байгаа гэнэ. Хятадын үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэдээлсэнээр Японы пүүсүүд автомашины салбарын үнэд зохисгүйгээр нөлөөлөх болжээ. 2008 онд батлагдсан Хятадын итгэмжлэлийн эсрэг хуулийг зөрчсөн компанийг нэг жилийн орлогынх нь 10 хувиар торгодог байна. Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч энэ улс дотоодын зах зээлээ ингэж хамгаалдаг бололтой. Синьхуа агентлагийн мэдээлсэнээр BMW, Audi, Chrysler зэрэг томоохон үйлдвэрлэгчдийг хязгаарлах бодлого явуулж байгаа ажээ. Гэхдээ эдгээр компаниудыг торгосон талаарх мэдээлэл алга байна.