Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хоёр асуудлаар дахин эрүүгийн хэрэг үүсгээд нилээд хэд хонож байна. Эдгээрийн нэг нь 1.2 тэрбум төгрөгийн, нөгөөх нь 1 сая ам.долларын хэрэг юм. Уг асуудлыг АНУ-ын болон Монгол иргэдийн гомдлын дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол ЦЕГ-ынхан хохирогчдын гомдлыг нилээд нарийн шалгасан байна. Тэгээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой эдгээр хоёр хэрэг нь нилээд ээдрээтэй гэж үзжээ. ЦЕГ-ын удирдлага солигдохын өмнө энэ асуудлаар ярилцаж байжээ. Учир нь уг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байгаа Н.Энхбаяр нь Монгол Улсад байхгүй. Тэгэхээр хэргийг хэрхэн шалгах уу? гэдэг нилээд асуудал болжээ. ЦЕГ-ын зарим албан тушаалтнууд Н.Энхбаярыг эх орондоо иртэл хэргийг түдгэлзүүлэх хэрэгтэй гэж ярилцжээ. Харин нөгөө хэсэг нь Н.Энхбаярыг хүлээвэл бүтэхгүй. Хэзээ ирэх нь тодорхойгүй. Иргэд нь хохирлоо нэхэмжлээд байна. Тиймээс Н.Энхбаярыг эх орондоо ирж мөрдөн байцаалтад дуудах нь шударга ёсонд нийцнэ гэжээ. Ингээд хуулийн байгууллагынхан Н.Энхбаярын асуудлаар маргалдсан бололтой.
Эцэст нь Н.Энхбаярыг эх орондоо ирж байцаалт өгөхийг хүсэх, шаардах өнгө аястай албан тоот төлөвлөн илгээсэн гэж эх сурвалж мэдээлэв. Уг албан тоотыг Монгол дахь гэрийн хаягаар нь илгээсэн сурагтай. Харин өөр нэгэн эх сурвалж Н.Энхбаярыг ирж байцаалт өгөөч гэдэг талаар ярилцаж байгаа. Яг одоохондоо эх орондоо ир гэж хэлүүлээгүй байгаа. Тийм бичиг ч илгээж амжаагүй болов уу хэмээн зөрүүтэй мэдээлэл өгөв.
Н.Энхбаяр дарга одоо БНСУ-д эмчлүүлж байгаа. Эмчилгээний үр дүн муу байгаа бол ир гэж тулган шаардах нь эргэлзээтэй. Тэгээд ч бие нь муу байгааг мэдсээр байж ирүүлэх гэж хүчлэх нь буруу. Хэрэв ийм үйл явдал болвол иргэдийн өргөн хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч мэднэ.
Хэрэв эх орондоо ирж байцаалт өг гэж бичиг төлөвлөн илгээсэн нь үнэн бол тодорхой хугацаатай байдаг аж. Тэр хугацаанд нь Н.Энхбаяр хүрэлцэн ирэхгүй бол яах вэ гэдэг тодорхойгүй юм. Тэгээд ч Н.Энхбаяр ЦЕГ-ынхны ирж мэдүүлэг өг гэсний дагуу хүрээд ирэх нь юу л бол гэж эргэлзэх хүмүүс байна.
Учир нь хамгийн анх Н.Энхбаярыг авлигын асуудлаар ирж мэдүүлэг өг гэж байхад эхэн үедээ нилээд цаараглаж байснаа сүүлдээ очсон байдаг. Тийм л үйл явдал болж мэднэ.
Ийнхүү БНСУ-д эмчлүүлж байгаа Н.Энхбаярын талаарх иргэдийн гомдлыг яах вэ? гэдэг асуудал ЦЕГ-ынхны “шүдний өвчин” болж эхэлжээ. Тэд Н.Энхбаярын хэргийг түдгэлзүүлэхээсээ илүү дуудан ирүүлж, байцаалт авч үнэн мөнийг тогтоох хувилбарыг зөв хэмээн сонгож байгаа бололтой.

Сэтгэгдэл (42)