УИХ-ын гишүүн Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцийнхан өчигдөр хуралдлаа. Тэд эдийн засаг хүндэрчихлээ, АН-ын нэр хүнд уначихлаа, АН дотооддоо ихээхэн хагаралтай боллоо гэдгийг нилээд нухацтай хэлэлцжээ. АН одоогийн энэ нөхцөл байдлаасаа эвтэйхэн гарахгүй бол ирэх 20 жилдээ амжилт олохгүй. Тиймээс асуудлыг бодитоор харж МАН-тай хамтран Засгийн газар байгуулах ёстой гэдэг дээр санал нэгджээ. МАН-ыг ч засагт урих ёстой. Тэр ч бүү хэл үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй. Ингэж үзвэл парламентын гаднах жижиг намуудыг ч гэсэн Засагтаа урих ёстой гэжээ. Сүүлийн үед парламентын гадна байгаа жижиг намуудын зүгээс ийм санаачилга эрчимтэй гарч байна. Удахгүй энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга байр сууриа илэрхийлэхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (73)