Жэки Чаны хүү Жэйси Чаныг хууль бусаар хар тамхи эзэмшиж байсан хэргээр баривчилсан юм. Нэрт жүжигчин “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их ичиж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” хэмээн олон нийтэд хандан хэлжээ.
Жэйси Чаны Бээжин дахь гэрээс 99.2 грамм хар тамхи олдсон бөгөөд Жэйси Чан болон түүний найз Тайванийн кино од Кай Ко нарыг баривчилсан гэж “dailymail.co.uk” сайтад мэдээлсэн байна. Шинжилгээгээр ч мөн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Эдүгээ 32 настай Жэйси Чан нь Холливуудын алдарт жүжигчин Жэки Чан, Тайванийн алдарт жүжигчин Лин Фенжао нарын ганц хүү бөгөөд Америкт төрж өссөн, амьдралын хэв маяг нь нэлээд баруунжсан хэмээн хэвлэлүүд бичжээ.

Сэтгэгдэл (5)