Дорнод аймгийн Прокурорын газраас он дамжин удааширсан, олон холбогдогч, хохирогчтой, онц их хэмжээний хохирол учруулсан малын хулгайн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Тухайлбал:
1. Б.Бум-Эрдэнэ нарын 9 хүн урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тээврийн хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэн бусдын олон тооны малыг 13 удаагийн давтан үйлдлээр хулгайлж, 41.200.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүх 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 108 тоот шийтгэх тогтоол гаргаж, дээрх 9 шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугийн хэмжээг харгалзан 1 жил 6 сараас 13 жил хүртэлх хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулжээ.
2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх ялтаны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
2. Э.Бат-Эрдэнэ нарын 9 хүн урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын олон тооны малыг 12 удаагийн давтан үйлдлээр хулгайлж нэр бүхий 16 хохирогчид нийт 111.860.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүх 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 88 тоот шийтгэх тогтоол гаргаж, дээрх 9 шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугийн хэмжээг харгалзан хамгийн бага нь 6 сар баривчлах ял, хамгийн их нь 11 жил хорих ял оногдуулжээ.
2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх ялтнуудын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)