Лондон хотын оршин суугч Хардип Сингх KFC сүлжээ ресторанд хооллож байжээ. Гэтэл тахианы махнаас хоёр дахь удаагаа хазтал үхсэн хар хорхой гарч ирсэн гэнэ. Тэрээр сүлжээ ресторанд гомдол гаргаж, мөнгөө буцаан авахыг шаардсан байна. “Хэрэв тэр тахиаг идээд хордлого авсан бол яах байсан юм? Мах нь тэр чигтээ муудсан байсан. Заваан юмаа” хэмээн гомдолложээ. Харин KFC-ийн эзэд “Ийм зүйл өмнө нь огт гарч байгаагүй. Энгийн нэг ялаа байсан бололтой” хэмээн уучлалт гуйсан байна.