32 настай Ван Чиу найз охиндоо тун өвөрмөцөөр гэрлэх санал тавьсан байна. Хятадын Сичуань мужийн Ченгдугийн иргэн тэрээр 1,001 ширхэг хотдогоор хайр сэтгэлээ илчилжээ. Хосууд анх хотдогны мухлагт танилцаж байсан бөгөөд үүнийгээ эргэн дурсаж, байнга хөгжилддөг гэнэ. Тэд хуриманд ирсэн зочдоо бас хотдогоор дайлахаар төлөвлөжээ.