БНХАУ-ын дарга Ши Жинпиний манай улс дахь айлчлал үргэлжилж байна. Тус айчлалын үеэр хууль эрх зүй, эдийн засгийн хүрээний чухал ач холбогдолтой гэрээ хэлцлүүд хийгдэнэ. Үүний нэг нь хоёр улсын Засгийн газар хоорон дахь "Ялтан шилжүүлэх тухай" гэрээ хэлцэл юм. Тус гэрээнд хамгийн анх 2011 онд Бээжин хотноо гарын үсэг зурж байсан юм.
Тэгвэл өнөөдөр “Ялтан шилжүүлэх тухай хоёр улс хоорондын гэрээний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 дахь өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Монгол Улсын иргэд 21 оронд хорих ял эдэлж байгаагаас хамгийн их нь БНХАУ-д ял эдэлж байна. БНХАУ-д одоогийн байдлаар гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн 41, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 16, Макаод 1 Монгол Улсын иргэн байгаа бөгөөд үүнээс зөвхөн хар тамхины хэрэгт холбогдон хорих ял шийтгүүлсэн нийт 36 иргэн байна.БНХАУ-д хорих ял эдэлж буй нийт 14 монгол иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг бид БНХАУ-ын талд одоогоор хүргүүлээд байгаа.
Нэмэлт мэдээлэл болгоход хэдийгээр хоёр орны хэлэлцээрийг соёрхон батлаагүй байсан ч өмнө нь 3-4 иргэнээ манай тал хятаддын талаас шилжүүлэн авсан тохиолдол байдаг юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)