Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч Д.Батнасангийн “Талын салхи” 8 дахь бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-нд нээлтээ хийнэ.
Дүрслэх урлагийн түүхэнд иxэнx зураачид тосон болон шороон будгаар зурж гаршсан байдаг бол усан будгаар дагнан xийдэг уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд тун цөөн тоонд тэмдэглэгдэн үлдсэн байдгаас энэxүү урлагийн төрөл чуxам xир онцгой, xичнээн өвөрмөц болоxыг зураач Д.Батнасан анхаарч усан будгийн арга ажиллагаагаар сүүлийн 5 жил дагнан ажилласан юм.
Уг үзэсгэлэнд түүний байгалын этюд, аж байдал, хотын сэдэвтэй 50 орчим бүтээлийг шигшин дээжилж урлагт хайртай та бүхэнд толилуулж байна. Усан будаг нь усанд уусангаа өнгөний тунгалаг хольцийг бүрдүүлээд зогсохгүй өнгөний нарийн шилжилтийг бий болгохын зэрэгцээ зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал билээ.
Тэрээр усан будгийн арга ажиллагааг олон түмэнд сурталчлан таниулах зорилгоор “Монголын усан будгийн мастерууд” ТББ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр зураач Д.Батнасан усан будгийн судалбар зургийг хэрхэн зурж сурах талаар гурав хоногийн түргэвчилсэн сургалт зохион байгуулах гэж байна.

24tsag.mn