БНХАУ-ын дарга Ши Жинпин эдгээр өдрүүдэд манай улсад айлчилж байна. Тэгвэл "Монгол шуудан" ТӨХК-иас "Түүхэн айлчлал" сэдэвт шинэ маркыг хэвлэн гаргажээ. Нийт 10 мянган ширхэг марк хэвлэсэн байна.
Энэ нь Хятадын төрийн тэргүүний хөргийг залсан манай улсын анхны марк болж байна. Монгол улс өмнө нь хоёр хөршийнхөө төрийн тэргүүний зурагтай маркийг огт гаргаж байгаагүй юм байна. Харин К.Маркс, В.И.Ленин, Ф.Энгельс зэрэг хүний зурагтай маркийг гаргаж байжээ. Онцлоход, Хятадын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал нь 11 жилийн дараа тохиож байгаа юм. Ингэхдээ Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойд зориулсанаараа түүхэн айлчлал болж байгаа юм.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)