Өнгөрсөн зургадугаар сард West Bank-аас хулгайлагдсан гурван хөвгүүний үхэл одоогийн Израйль-Палестины Хамас бүлэглэлийн хооронд дайн үүсэхэд нөлөөлсөн билээ. Хамас бүлэглэлийн удирдагч Халед Мишаал энэ хэрэгтэй ямар ч холбоогүй хэмээн үгүйсгэсэн юм. Гэвч тус бүлэглэлийн дээд албан тушаалтан Салех Аль-Ароури Туркт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хөвгүүдийг хулгайлан авч явсанаа хүлээн зөвшөөрөөд хариуцлага хүлээнэ гэдгээ амлажээ.
Энэ хооронд АНУ-ын эрх баригчид 16 настай Палестины Мохаммед хүүг өшөө авах зорилгоор хороосон гэж Израйльчуудыг буруутгаж байна. Хүүг өнгөрсөн долдугаар сард Иерусалимаас хулгайлан авч явж, амьдаар нь шатаасан билээ. Ийнхүү хүүхдүүдийн амь насыг харгислан хороосон үйлдэл нь хоёр орны харилцаанд эвлэрч болшгүй зөрчил үүсгэсээр байна.