МАХН-ынхан орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтаа Хангайн бүсээс эхлүүлсэн. Өгийн нуурын хөвөөнд болсон уулзалт Дархан-Уул аймгийн Зулзагын голд амжилттай үргэлжиллээ. Хоёр өдөр үргэлжилсэн чуулга уулзалтад МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, О.Лхагвацэдэн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян нар оролцсон юм. Мөн Төвийн бүсийн 5 аймгийн төлөөлөл, гишүүд дэмжигчид, орон нутгийн иргэд оролцлоо.
Төвийн бүсийн уулзалтыг нээж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үг хэллээ. Тэрбээр “МАХН 2014 оныг анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх жил болгон зарласан. Энэ жилийн хувьд бидний төлөвлөсөн, зорьсон ажлууд амжилттай үргэлжилж байна. Бид чуулга уулзалтаа бүсчилсэн байдлаар явуулж байгаа. Уулзалтад идэвхитэй оролцож байгаа гишүүд дэмжигчид, иргэдэд талархал илэрхийлье. МАХН-ын хувьд иргэдтэй ойр байж тэдний санаа бодлыг сонсож, ажил хэрэг болгох нь бас нэгэн чухал асуудал. Тиймээс бид чуулга уулзалтаа эхлүүлээд ажилттай үргэлжилж байна. Эдийн засгийн хямралтай, нийгмийн амьдрал хүнд байгаа өнөө үед парламентэд суудалтай намын хувьд хийх хэрэгжүүлэх ажил олон байна. Хамгийн гол нь ийм үед Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Засгийн газарт шүүмжлэх асуудал олон байгаа. Гэхдээ энэ нь Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн үг биш. Бид зорьсон зорилгодоо хүрэхийн тулд шүүмжилж, засч залруулахын төлөө ажиллана. Удахгүй намрын чуулган хуралдана. Энэ хуралдаанаар бид хэлэлцээгүй хуулиудыг хэлэцэж эцэслэхийг шаардах болно. Чуулганы хуралдаан бол хэрүүл хийдэг газар биш. Тиймээс хэрүүлээ орхин нэн дариу хэлэлцэх ёстой асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй ” хэмээн ярьсан юм.
Чуулга уулзалтад оролцож байгаа иргэдээс олон санал, талархал, шүүмжлэл хэлж байсан. Иргэдийн ихэнх нь Засгийн гаргыг тогтвортой ажиллуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа МАХН-ынханыг дэмжиж байсан. Мөн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дээр анхаарч ажиллахыг сануулсан бөгөөд орон нутагт ажлын байр, иргэдийн амжиргааны түвшин доогуур, сургууль, цэцэрлэгийн байр дутмаг байгаа гээд олон асуудлыг ярьсан юм. МАХН-ынхан ийнхүү бүсчилсэн чуулга уулзалтаа хийж дуусгаад Бага, Их чуулганаа хуралдуулах ажээ.
МАХН-ын хувьд Социал демократ үзэл баримтлалтай нам. Тиймээс уулзалтын үеэр Социал демократ үзэл баримтлалын талаар сургалт зохион байгуулсан. Эрх чөлөө, Шударга ёс, Эв нэгдэлийг гол үнэт зүйлээ болгодог Социал демократ үзлийг түгээн дэлгэрүүлэх нь эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсыг жинхэнэ утгаар нь бий болгох ач холбогдолтой талаар чуулгад оролцогчид ярилаа.
Орон нутгийн иргэд, гишүүд дэмжигчид намын дарга Н.Энхбаярын биеийн байдал болон хэзээ эх орондоо ирэх, яагаад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар нэлээд сонирхож байсан. Үүнд Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй сайжирч байгаа. Гэхдээ эмчилгээ үргэлжилж байгаа учир эх орондоо ирэх хугацаагаа хойшлуулсан. Харин түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь бас л нэг зохион байгуулалттай ажиллагаа гэж манай намынхан дүгнэж байгаа” гэлээ.
Төвийн бүсийн уулзалтыг нээж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үг хэллээ. Тэрбээр “МАХН 2014 оныг анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх жил болгон зарласан. Энэ жилийн хувьд бидний төлөвлөсөн, зорьсон ажлууд амжилттай үргэлжилж байна. Бид чуулга уулзалтаа бүсчилсэн байдлаар явуулж байгаа. Уулзалтад идэвхитэй оролцож байгаа гишүүд дэмжигчид, иргэдэд талархал илэрхийлье. МАХН-ын хувьд иргэдтэй ойр байж тэдний санаа бодлыг сонсож, ажил хэрэг болгох нь бас нэгэн чухал асуудал. Тиймээс бид чуулга уулзалтаа эхлүүлээд ажилттай үргэлжилж байна. Эдийн засгийн хямралтай, нийгмийн амьдрал хүнд байгаа өнөө үед парламентэд суудалтай намын хувьд хийх хэрэгжүүлэх ажил олон байна. Хамгийн гол нь ийм үед Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Засгийн газарт шүүмжлэх асуудал олон байгаа. Гэхдээ энэ нь Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн үг биш. Бид зорьсон зорилгодоо хүрэхийн тулд шүүмжилж, засч залруулахын төлөө ажиллана. Удахгүй намрын чуулган хуралдана. Энэ хуралдаанаар бид хэлэлцээгүй хуулиудыг хэлэцэж эцэслэхийг шаардах болно. Чуулганы хуралдаан бол хэрүүл хийдэг газар биш. Тиймээс хэрүүлээ орхин нэн дариу хэлэлцэх ёстой асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй ” хэмээн ярьсан юм.
МАХН-ын хувьд Социал демократ үзэл баримтлалтай нам. Тиймээс уулзалтын үеэр Социал демократ үзэл баримтлалын талаар сургалт зохион байгуулсан. Эрх чөлөө, Шударга ёс, Эв нэгдэлийг гол үнэт зүйлээ болгодог Социал демократ үзлийг түгээн дэлгэрүүлэх нь эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсыг жинхэнэ утгаар нь бий болгох ач холбогдолтой талаар чуулгад оролцогчид ярилаа.
Орон нутгийн иргэд, гишүүд дэмжигчид намын дарга Н.Энхбаярын биеийн байдал болон хэзээ эх орондоо ирэх, яагаад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар нэлээд сонирхож байсан. Үүнд Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй сайжирч байгаа. Гэхдээ эмчилгээ үргэлжилж байгаа учир эх орондоо ирэх хугацаагаа хойшлуулсан. Харин түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь бас л нэг зохион байгуулалттай ажиллагаа гэж манай намынхан дүгнэж байгаа” гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)