Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жинпинд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган эхэллээ. Хүндэтгэлийн чуулганд БНХАУ-ын дарга Ши Жинпин үг хэлж байна. Тэрбээр "Монголын сайхан оронд өмнө нь ирж байхад байгаль болон хүн
зоных нь зан ааш ихэд таалагдсан. Монгол нутгийн байгаль үнэхээр
үзэсгэлэнтэй" гэж хэлээд их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг" шүлгийн эхний дөрвөн мөртийг уншиж сонирхууллаа.
Тэрбээр
Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд гэх мөртийг уншсан юм.
Тэрбээр
Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд гэх мөртийг уншсан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)