ОХУ Европын холбооны орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохоо зогсоосон нь Испанийн фермерүүдэд хүндээр нөлөөлж байна. Худалдан авагчдаа алдаж, бүтээгдэхүүнийх нь ханш унасанд уурлаж бухимдсан фермерүүд замын уулзвар дээрх супермаркетын өмнө ургуулсан төмсөө асгаж, бухимдлаа илэрхийлжээ. Европын фермерүүдийн амьжиргаа хориг арга хэмжээнээс болоод муудсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Севилле дэхь Оросын консулын газрын дэргэд хоригоо цуцлахыг шаардсан жагсаал болжээ. Энэ даваа гаригт Евро Комисс фермерүүдэд туслахаар 166 сая доллар хандивлана гэдгээ амласан юм. Гэвч энэ нь бодит хохирлыг нөхөж чадахгүй гэж эдийн засагчид үзэж байна. Худалдааны хориг 130 мянган хүнийг ажилгүй болгож, 9 тэрбум долларын хохирол авчирсан гэсэн тооцооллыг ING групп гаргажээ.

Сэтгэгдэл (4)