АНУ-ын Эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн судлаачдын боловсруулсан Эбола вирусын тархалтыг зогсоох вакциныг ирэх есдүгээр сар гэхэд хүн дээр хэрэглэхээр болжээ. Вакциныг шимпанзегийн булчирхайн хоруу хэмээх хүйтэн вирусаас гаргаж авсан байна. Эрдэмтэд Эбола вирусын эсрэг хоёр янзын вакциныг хүн дээр туршсан ч өвчнийг шууд эдгээх юмуу урьдчилан сэргийлэх боломжтой гэж дүгнэхэд эрт байгаа ажээ. Британийн эм үйлдвэрлэгч “Glaxo Smith Kline” компанийн вакцины мэргэжилтнүүд өнгөрсөн онд 325 сая ам.доллараар хангалттай олон удаа туршилт явуулжээ. Ингээд вирусын эсрэг вакциныг сармагчнаас гарган авахаар болсон юм. Гэхдээ Эбола хэмээх ховор төрлийн вирусыг устгах эсэх нь эргэлзээтэй учраас хөрөнгө оруулалт шууд татахад хүндрэл үүссэн байна.