Хүй долоон худагт өнөөдөр “Адуучин” тэмцээн болж байна. Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучид оролцож эр бяраа сорин өрсөлдөж байгаа ажээ. Адуучин залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч, уурга ташуур шүүрэх гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх бөгөөд тэргүүн байранд орсон адуучин найман саяын шагналтай юм. Харин удаах байранд орсон адуучин зургаан сая, гуравдугаар байрны шагналын сан дөрвөн сая төгрөг юм байна. Мөн төрөл тус бүрээр шагнал гардуулах аж. Мөн энэ үеэр адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын шоу зэрэг арга хэмжээнүүд зохиогдоно. “Адуучин” тэмцээн өдгөө 26 жил зохиогдож байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)