Украины хямрал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэхээр Гаалийн холбооны орнуудын удирдагчид Беларусийн нийслэл Минск хотноо чуулж байна. Энэ үер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Петро Порошенко нар уулзаж, хямралыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцжээ. В.Путин дайныг зогсоох нь Украинаас шууд хамааралтай гэдгийг онцлов. Харин Порошенко “Бид энх тайвныг хүсч байна. Украины газар нутаг дээр үйлдэж буй түрэмгий үйлдлээ зогсоо” гэж шаарджээ. Түүнийхээр Украины хилийн хяналтыг сайжруулсанаар цус асгаруулсан тэмцлийг зогсоох боломжтой гэнэ.
Сэтгэгдэл (1)