Алдартай компаниудын үүсэл хөгжлийн хачирхалтай түүхээс танилцуулж байна.
1. NASCAR буюу Авто машины уралдааны үндэсний холбоо нь гэр бүлийн эзэмшилд байдаг томоохон бизнес юм. Энэ холбоог анх үүсгэн байгуулагдахад вискиг нууцаар хил давуулан наймаалдаг хөвгүүд гэж үзэн үйл ажиллагаа явуулахыг нь тас хоригложээ. Гэвч цагдаа нартай тэмцэлдсэн авто уралдаанчид удалгүй нар алдартай болж эхэлсэн байна. 1948 онд уралдаанч Билл Франс түүхэнд анх удаагаа үндэсний тэмцээн зохион байгуулжээ.
2. Кока Кола компанийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны Сувдан эргийн үйл явдал онцгой үүрэг гүйцэтгэжээ. Америкт гарсан энэ халдлагын дараа энэ компани Германд нууцлаг сироптой ундаагаа нийлүүлэхээ больсон байна. Кола Кола компанийн захирал Макс Кейд дэлхий нийтийн хамгийн дуртай гаазтай ундааг нийлүүлэхээ болив. Энэ хооронд Фанта нацист Германд хүчээ авч, амт чанараа ч сайжруулав. Дайны дараа Фанта нь Пепси компанитай өрсөлдөхүйц хүчин чадалтай болжээ.
3. Алдарт кола ундааны нэр юунаас үүссэнийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ундааны үндсэн найрлаганд кола самар агуулагддаг гэж хүмүүс боддог. Гэтэл анхандаа кокаиныг бага тунгаар тайвшруулах зорилгоор ундаанд хэрэглэж байсан нь хожим тогтоогджээ.
4. Ариун цэврийн хэрэгслийн “Kotex” компанийн үйлдвэрлэл дэлхийн нэгдүгээр дайнаас хойш хүчээ авчээ. 1914 онд цаас нийлүүлэгч Kimberly-Clark “"cellucotton" хэмээх боловсронгуй материалыг нийтэд танилцуулав. Энэ материал нь шингэнийг хөвөн даавуунаас тав дахин их шингээж, сорох чадалтай. Үүнийг дайны үед Америк цэргүүдийн сумны шархыг эдгээж, цус тогтооход хэрэглэж байлаа. Харин дайны дараа эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл болгожээ. Уг бүтээгдэхүүн 1945 он гэхэд хэрэглээнд бүрэн нэвтэрчээ.
5. 1850-иад оны дундуур Лос Анжелес хотын захад Холливуд үүсгэн байгуулагджээ. Энэ газар өмнө нь фермерүүдийн үйл ажиллагаа явуулдаг гол хэсэг байв. 1900 оноос эхлэн энд кино үйлдвэрлэгчид төвлөрөхөөс өмнө газар тариалан хөгжиж цэцэглэж байсан ажээ. Анх “Nestor Company” хэмээх кино студи 1911 онд нээлтээ хийснээс хойш Холливуд нэртэй болжээ.
6. 1900-аад оны эхээр гар хангалга хийхийг хориглож, олон нийтийг ухуулсан компанит ажлууд өрнөдөг байжээ. Энэ үед Жон Келлогг махан бүтээгдэхүүн хүмүүсийн сексийн хэрэгцээг өдөөж өгдөг гэсэн дүгнэлтэнд хүрсэн ажээ. Тиймээс буурцаг, самар зэрэг хүнс хэрэглэхийг уриалав. Ингээд дүү Уиллтай хамтран “Kellogg"s Corn Flakes” хэмээх алдартай эрдэнэшишийн брэндээ үүсгэжээ. Тухайн үед Жон сувиллын газрын тоо бүртгэгчээр ажиллаж байсан гэдэг. Харин дүү Уилл нь гар хангалгын эсрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бус чихрээр баяжуулсан эрдэшишийг борлуулах санааг бодож олжээ.
7. Хувцас хэрэглэлийн “Lululemon” брэндийн үүссэн түүх мөн сонирхолтой ажээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Чип Уилсон жирэмснээс хамгаалах эм, хэрэгсэл худалдаанд гарч нэвтэрсэн нь “Lululemon” брэндийг үүсгэн байгуулагдахад нөлөөлсөн гэдгийг дурссан байдаг. Учир нь эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах болсноор идэвхтэй дасгал сургуулилт хийж, нийгмийн амьдралд оролцсоор иржээ. Гэхдээ тамхи татах, жирэмснээс хамгаалах эм нь хөхний хорт хавдарт нөлөөлдөг тул иог, биеийн тамираар хичээллэхийг уриалж, эмэгтэй спорт хувцасны брэндээ үүсгэжээ. Энэ компани нийгмийн сөрөг хандлагаас үүссэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.