Энэ сарын 17-нд Төв аймгийн Зуунмод хотод "Шунхлай" шатахуун түгээх станцын түгээгчийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн энэ сарын 17-ны 23:45 цагийн орчимд нэгэн иргэн шатахуун авах гэж очоод түгээгч эмэгтэйг амиа алдсан байхыг харж дуудлага өгсөн байдаг. Ирсэн дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн албан хаагч нар хэргийн газарт очиход шатахуун түгээгч 35 настай Ц-г хүзүү, хэвлийн тус газарт нь хутгалж амь насыг нь хөнөөж, орлогын мөнгө болох сая орчим төгрөгийг нь авсан аймшигт хэрэг гарсан.
Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч нар шалгаж байгаа юм.
Тэгвэл эх сурвалжуудын хэлж буйгаар талийгаачийг амиа алдахад "Шунхлай" компанийн тухайн салбарын удирдлагууд буруутай гэнэ. Учир нь талийгаач эмэгтэйг огт амруулдаггүй ажиллуулж, маш их дарамталдаг байсан аж. Энэ их дарамтаас болж талийгаач ээлжийн амралтаа ч авч чадахгүй ажлаа хийсээр байгаад ийм байдалд хүрчээ. Мөн хот хөдөөгийн шатахуун түгээх станцууд түгээгчээс гадна хамгаалагч ажиллуулдаг болоод удаж байгаа. Гэтэл "Шунхлай"-н энэ салбарт тухайн үед хамгаалагч бүү хэл бороохой, сүлжээ барьдаг олигтойхон утас ч байхгүй байсан гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Д.Дуулим